- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "нууцын тухай" гэсний дараа "болон хүний хувийн мэдээлэл хамгаалах" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтын "мэдээллийн нууцыг" гэснийг "эмзэг мэдээллийг" гэж, 22 дугаар зүйлийн гарчгийн "нууцыг" гэснийг "нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нууцад" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийн нууцыг чанд" гэснийг "байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
