- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 01
Балгатай
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Төлбөр хураамжийг сумын төсөвт төвлөрүүлэн, хэрэгжилтийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (А.Мөнхтулга)-д даалгасугай.
3.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдэн, эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ( Зөвлөл) -д даалгасугай.
ДАРГА Г.СЭРГЭЛЭН
Текст томруулах
A
A
A
