- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМАГ ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 16
Эрдэнэбулган сум
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Архангай аймгийн нутаг дэвсгэрийн онцлог, байгаль, экологийн хэв шинжийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх "Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ, хил зааг солбицолыг"-г нэгдүгээр, "Хот, тосгон бусад суурины газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээ, хил зааг солбицол" хоёрдугаар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээ, хил зааг солбицол" гуравдугаар, "Хөдөө, аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээ, хил зааг солбицол"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Батжаргал)-д үүрэг болгосугай.
3.Газрын төлбөрийн итгэлцүүрийг дахин хянаж, хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга /М.Батжаргал/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
