A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/248

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

"Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай" олон улсын конвенцийн 16 дугаар зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 268 дугаар зүйлийн 2681.1.8 дахь заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.4 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Дэлхийн гаалийн байгууллагын "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн Жагсаалтад оруулах 2022 оны нэмэлт, өөрчлөлт"-ийг баталсан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зөвлөмж, түүнд нэмэлт оруулсан 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2021 оны 08/07 тоот шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, Жагсаалтад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 2017 оны хувилбарыг 2022 оны хувилбартай харьцуулсан хүснэгтийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын холбогдох газар, хэлтэс, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны дарга нарт үүрэг болгосугай.

3.Тушаалыг Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөмжид заасан хугацаанаас буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Ц.Гэндэнцэвээн, Б.Батхишиг/ нарт даалгасугай.

ДАРГА Б.АСРАЛТ

Хавсралтыг Энд дарж үзнэ үү.