A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "байгууллага, хувь хүний нууцад" гэснийг "байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, 15.3 дахь хэсгийн "албаны, байгууллага, хувь хүний нууцад" гэснийг, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн "албаны, байгууллагын, хувь хүний нууцад" гэснийг "албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн "байгууллага, хувь хүний нууцад" гэснийг "байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж," 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсгийн "албаны, байгууллагын, хувь хүний нууцын" гэснийг "албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР