- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 8 дахь заалтын "хамгаалуулагчийн хувийн нууцыг" гэснийг "хамгаалуулагчийн хүний эмзэг мэдээллийг" гэж, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "хувийн нууцынх нь" гэснийг "хүний эмзэг мэдээллийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
