- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦОГТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 08
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын батлагдсан хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Л.Насанбуян)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Д.Цогзолмаа)-нд даалгасугай.
ДАРГА С.МАНДАХНАРАН
Текст томруулах
A
A
A
