A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 08

Төгрөг

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр тэмээ-0 төгрөг, адуу-1000 төгрөг, үхэр-0 төгрөг, хонь-500 төгрөг, ямаа-500 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2. Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Б.Чимэгбаяр)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (П.Нямзориг)-д даалгасугай.

ДАРГА Л.АЛТАНГЭРЭЛ