- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАЛИУН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ХАЛИУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 25
Халиун
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Мянганбаяр)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Г.Ганцоож)-нд даалгасугай.
4.Тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Т.ГАНХӨЛӨГ
Текст томруулах
A
A
A
