A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 05

Овоот

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Эрх зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /Д.Болдбаатар/, татварын улсын байцаагч /Ү.Сувдмаа/ нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбоотой 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Я.ТӨМӨРЧУЛУУН

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 01

Овоот

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6,3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсгийг үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит Арван наймдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд 2023 оны эхэнд хаваржилт хүндэрч, жилийн эцэст өвөлжилт төмөр зудтай, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мал олноор хорогдсноор малчдын амжиргааны түвшин буурсан тул 2024 онд ногдуулах малын тоо толгойн албан татварыг Адуу -0, үхэр-0, тэмээ-0, хонь-0, ямаа-0 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Татварын хувь хэмжээг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Э.Болортуяа/-д үүрэг болгосугай.

3.2021, 2022, 2023 оны Малын тоо толгойн албан татварын орлогыг төсөвт төвлөрүүлж Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хагас, бүтэн жилээр тайлагнахыг Татварын байцаагч /Ү.Сувдмаа/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хороонд үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбоотой 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Я.ТӨМӨРЧУЛУУН