A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/506, А/176

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"-ын 1.4 дэх хэсгийн "… согтууруулах ундааны зүйл" гэсний дараа ", мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж, "… багаж" гэсний дараа ", хэрэгсэл" гэж тус тус нэмсүгэй.

2.Журмын 1.3 дахь хэсгийн "… тандах багаж" гэснийг "тандагч багаж" гэж, 1.5 дахь хэсгийн "… тайлбарлаж, анхааруулна." гэснийг " тайлбарлаж, дуу, дүрс бичлэгээр баталгаажуулна." гэж, 2.1 дэх хэсгийн "Цагдаагийн эрх бүхий ажилтан …" гэснийг "Цагдаагийн алба хаагч" гэж, 3.1.2 дахь заалтын "тандагч багажаар шалгахад…" гэснийг "зориулалтын багаж, хэрэгслээр шалгахад" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Журмын 1.3 дахь хэсгийн "/Алкоскан АL-1100 – амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг улаан ногоон гэрлээр үзүүлдэг багаж цаашид "тандагч багаж" гэх/", 1.4 дэх хэсгийн "/Драгер 6810, 7510 цаашид "согтуурал шалгах багаж" гэх/" гэснийг тус тус хассугай.

4.Энэ тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР