A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР