- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.10 дахь заалт нэмсүгэй:
"7.1.10.хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;"
2 дугаар зүйл.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын "төрийн болон албаны, байгууллагын болон хувь хүний нууцтай" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй" гэж, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын "төрийн болон албаны, байгууллагын болон хувь хүний нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн "байна" гэснийг "байх бөгөөд хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих нэгжтэй байна" гэж, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн "захидал харилцааны нууцыг" гэснийг "захидал харилцааны мэдээллийг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.10, 7.1.11 дэх заалтын дугаарыг "7.1.11, 7.1.12" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
