A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад 2022 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээ/ - /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 02 дугаар сарын 09–ний өдөр

Дугаар A/25, А/46,A/75

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсад 2022 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 1 дүгээр, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг 2 дугаар, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 3 дугаар, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/52, А-42, А/71 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Б.БАТ-ЭРДЭНЭ

З.МЭНДСАЙХАН

С.ЭНХБОЛД

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,  ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/34, А/43, А/50

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсад 2023 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 1 дүгээр, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг 2 дугаар, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 3 дугаар, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/25, А/46, А/75 дугаар хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

 

 

 

 

Б.БАТ-ЭРДЭНЭ

 

 

 

 

Х.БОЛОРЧУЛУУН

 

 

 

 

С.ЧИНЗОРИГ