A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮҮХДИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ
Бүлэг: 1979

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны А/23, 27 дугаар хамтарсан тушаалын  хавсралт

 

ХҮҮХДИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10.1-д заасан нөхцөлд байгаа хүүхдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам"-д заасан дараах түвшний үйлчилгээг санхүүжүүлэхэд энэхүү аргачлалыг  ашиглана:

    1.1.1.
шуурхай тусламжийн;
    1.1.2.хамгаалах, нөхөн сэргээх;
    1.1.3.урьдчилан сэргийлэх.

 

1.2.  Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг цахим мэдээллийн сан дахь тохиолдол (кейс)-ын тоо, үзүүлсэн үйлчилгээний чанарын үнэлгээнд үндэслэн олгоно.  

 

Хоёр. Шуурхай тусламж, үйлчилгээний зардал тооцох

 

2.1.  Шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх зардлын бүрэлдэхүүнд нөхцөл байдлын үнэлгээ хийх  шаардлагатай тохиолдолд кэйс нээхэд шаардлагатай бичиг хэргийн зардал, баримтжуулах, холбон зуучлах, хүүхэд хамгааллын үйлчилгээний багцын болон тээврийн зардал, хамгаалах хэрэгсэл, түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 12.6-д заасан урамшуулал багтана.

 

2.2.  Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тоог энэхүү аргачлалын 1-р хавсралтад заасан шуурхай тусламж, үйлчилгээний нормативаар үржүүлж тооцно.

 

Жишээ нь: аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн цахим мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн  нөхцөл байдлын 50 удаагийн үнэлгээ хийсэн бол уг тоог зардлын норматив болох 43.5 мянган төгрөгөөр үржүүлж нийт 2,175.0 мянган төгрөгийн санхүүжилт олгоно.

 

Гурав. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зардал тооцох

 

3.1.  Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зардал нь  дараах нөхцөлөөс хамааран ялгаатай байна:

 

3.1.13.1.1. үйлчилгээ үзүүлэх байршил:

3.1.1.1.     .3.1.1.1.гэр бүлийн орчинд нь үзүүлэх;  

3.1.1.2.      3.1.1.2. гэр бүлээс тусдаа орчинд үзүүлэх;

 

3.1.2.     хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрээр (үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт);

 

3.2.  Гэр бүлийн орчинд хүүхдэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зардлын бүрэлдэхүүнд хүүхэд, гэр бүлийн гишүүдтэй тулж ажилласан ажилтан (кейс менежер, хамтарсан багийн гишүүд, сэтгэл зүйч, хуульч, эмч)-д олгох урамшуулал,  тээвэр, холбон зуучлах, бичиг хэргийн болон шаардлагатай тохиолдолд бичиг баримтжуулах зардал багтана.

 

3.3.  Гэр бүлээс тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зардлын бүрэлдэхүүнд үйлчилгээ үзүүлэгч (нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хуульч,  эмч, үйлчилгээний ажилтан, харуул г.м)-д олгох урамшуулал, хүүхдийг байрлуулах (хоол, хүүхэд хамгааллын үйлчилгээний багц) зардал багтана.

 

3.4.  Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа хорин зургаан долоо хоног, бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх дундаж хугацаа долоон долоо хоног, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа хоёр долоо хоног байна.

 

3.5.  Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний кейсийн тоог энэхүү аргачлалын 2-р хавсралтад заасан харгалзах нормативаар үржүүлж нийт хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний санхүүжилтийг олгоно.

 

Жишээ нь: Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага жилд нийт 88 хүүхдэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлсэн бол ТББ-д олгох нийт санхүүжилт доорх хүснэгтэд харуулсны дагуу 34,079.4 мянган төгрөг байна.

Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний нийт санхүүжилт тооцох жишээ  /мянган төгрөгөөр/

Үйлчил

гээ үзүүлсэн байр

шил

 

Бэлгийн хүчирхийлэл

Бие махбодийн хүчирхийлэл

Сэтгэл санааны хүчирхийлэл

Үл хайхрах хүчирхийлэл

Нийт дүн

Хүүх

дийн тоо

Нэгж өртөг

Дэд дүн

Хүүх

дийн тоо

Нэгж өртөг

 Дэд дүн

Хүүх

дийн тоо

Нэгж өртөг

Дэд дүн

Хүүх

дийн тоо

Нэгж өртөг

Дэд дүн

(1)

(2)

(3)=(1)*(2)/1000

(4)

(5)

(6)=(4)*(5)/1000

(7)

(8)

(9)=(7)*(8)/1000

(10)

(11)

(12)=(10)*(11)/1000

(13)=(3)+(6)+(9)+(12)

Гэр бүлийн орчинд

2

927,818.0

1,855.6

13

186,276

2,421.6

10

216,276

2,162.8

18

66,849

1,203.3

7,643.3

Гэр бүлээс тусад нь

4

4,760,799.0

19,043.2

9

257,340

2,316.1

12

287,340

3,448.1

20

81,439

1,628.8

26,436.1

Нийт дүн

6

 

20,898.8

22

 

4,737.6

22

 

5,610.8

38

 

2,832.1

34,079.4

 

3.6.  Гэр бүлээс тусгаарлан хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний хоолны зардлыг хүүхдийг байрлуулсан хоногоор тооцно.

3.7.  Гэр бүлээс тусгаарлан хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний хүүхэд хамгааллын багцын зардлыг  дунджаар 7 хоногийн зардал гэж тооцно.

3.8.  Хүүхэд хамгааллын үйлчилгээний багцад ариун цэврийн болон бага үнэтэй түргэн элэгдэх бараа, материалын зардал багтана.

3.9.  Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хоолны зардлыг нормативын дагуу хувийн асрамж, халамжийн төвд олгоно.

 

Дөрөв. Урьдчилан сэргийлэх үйлчилгээний зардал тооцох

 

 4.1.Урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд сургагч багшийн хөлс, цайны зардал, сургалтын хэрэглэгдэхүүн болон шаардлагатай тохиолдолд сургагч багшийн томилолтын зардал багтана.

           4.2.Хүүхдэд чиглэсэн буюу хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, эрхийг хамгаалах, тэдний хөгжил, оролцоог дэмжих ажил, үйлчилгээний санхүүжилтийг  тухайн орон нутгийн хүүхдийн тоонд тулгуурлан тооцно.

           4.3.Эцэг эх, гэр бүлд чиглэсэн буюу хүний эрх, жендер, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон өсгөн хүмүүжүүлэх арга аргачлал, амьдрах ухаан, гэр бүлийн боловсрол олгоход чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлын санхүүжилтийг орон нутгийн өрхийн тоонд тулгуурлан тооцно.

           4.4.Олон нийтэд чиглэсэн буюу хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих хандлага, соёлыг бэхжүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тухайн орон нутгийн хүн амын тоонд тулгуурлан тооцно.

            4.5.Хүүхэд хамгааллын салбарын болон салбар дундын байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, салбар дундын зохицуулалтын хангах сургалт, нөлөөллийн ажлын зардалд хүүхэд хамгааллын нийгмийн ажилтны тоонд үндэслэнэ.

           4.6.Нийт урьдчилан сэргийлэх үйлчилгээний зардал нь энэхүү аргачлалын 3-р хавсралтад заасны дагуу зорилтот бүлгийн хамрах хүний тоог тухайн бүлэгт хамаарсан зардлын индексээр үржүүлсний нийлбэр байна.

 

Жишээ нь: Нийт 94.0 мянган хүн амтай,  эрсдэлийн зэрэг өндөртэй 1.3 мянган хүүхэдтэй, 7 нийгмийн ажилтан бүхий аймагт хуваарилах урьдчилан сэргийлэх үйлчилгээний жилийн зардал 63.6 сая төгрөг байна. Зардлын индекс нь нийт зорилтот бүлгийн хүнээс хэдэн хүнийг зорилтот урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулахыг илэрхийлнэ.  Тухайлбал, олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд нийт хүн амын 25% хувь буюу 4 хүн тутмын 1-ийг хамруулах бол зардлын индекс нь 0.25 байна.

  

 

 Зорилтот урьдчилан сэргийлэх үйлчилгээний зардал тооцох жишээ /төгрөгөөр/

Аймгийн нэр

 

Эрсд

лийн зэрэг өндөр хүүх

дийн тоо

Аргачлалаар тооцсон өртөг

Хүүхдэд чиглэсэн хөгжил, сургалт, нөлөөллийн ажил

Нийт хүн амын тоо

Аргачлалаар тооцсон өртөг

Олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн зардал

Хамтар

сан багийн тоо

Аргачлалаар тооцсон өртөг

Боловсон хүчин чадавхжуулах зардал

Нийт дүн

(1)

(2)

(3)=(1)*(2)

(4)

(5)

(6)=(4)*(5)

(7)

(8)

(9)=(7)*(8)

(10)=(3)+(6)+(9)

 

1,336

7,500

10,020,000

94,088

375

35,283,000

26

705,500

18,343,000

63,646,000

 

4.7.Тухайн жилд урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хүн амын хэдэн хувийг хамруулахыг хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  тогтоох ба хамруулах хувь хэмжээтэй уялдаж индекс өөрчлөгдөж болно.

 

 

 

 

 

 

                                                  -о0о-

 

 

Хүүхдийн хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативын 1-р хавсралт

 

Шуурхай тусламж, үйлчилгээний зардлын норматив

/төгрөгөөр/

 

 

Зардлын зүйл

 

Мөнгөн дүн

1

Бичиг хэргийн зардал

5,000.0

2

Холбон зуучлах зардал

2,000.0

3

Баримтжуулах зардал

2,500.0

4

Шатахуун/ унааны зардал

20,000.0

5

Хүүхэд хамгааллын үйлчилгээний багц

14,000.0

Нийт дүн

43,500.0

 

 

Хүүхдийн хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативын 2-р хавсралт

Гэр бүлийн орчинд хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх  үйлчилгээний норматив

/төгрөгөөр/

 

Зардлын зүйл

Бэлгийн хүчирхийлэл

Бие махбодын хүчирхийлэл

Сэтгэл санааны хүчирхийлэл

Үл хайхрах

1

Цалин, урамшуулал

743,418

109,676

139,676

39,249

2

Тээвэр

нийслэлд

216,000

84,000

84,000

24,000

аймгийн төвд

176,400

68,600

68,600

19,600

суманд

144,000

56,000

56,000

16,000

3

Бичиг хэрэг

5,000

5,000

5,000

5,000

4

Бичиг баримтжуулах[1]

1,000

1,000

1,000

1,000

5

Холбон зуучлах

2,000

2,000

2,000

2,000

Нийт/ нийслэлд/

967,418

201,676

231,676

71,249

Нийт/аймгийн төв/

927,818

186,276

216,276

66,849

Нийт/сум/

895,418

173,676

203,676

63,249

 

 

Хүүхдийг түр гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний норматив

/төгрөгөөр/

 

Зардлын зүйл

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр

Бэлгийн зүй бус

Бие махбодын

Сэтгэл санааны

Үл хайхрах

1

Цалин, урамшуулал

1,088,799

149,540

179,540

50,639

2

Хоол

1,350,000

52,500

52,500

15,000

3

Багц үйлчилгээ

1,422,000

55,300

55,300

15,800

Нийт дүн

4,760,799

257,340

287,340

81,439

 

Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний норматив

 

Зардлын зүйл

Мөнгөн дүн /төгрөгөөр/

1

Хоолны зардал[2]

/хүүхдийн хоногт хэрэглэх хүнсний өртгийн дундаж/

6,221.0

2

Хүүхэд хамгааллын үйлчилгээний багц

14,000.0

 Нийт дүн

20,221.0

 

Хүүхдийн хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативын 3-р хавсралт

 

Урьдчилан сэргийлэх үйлчилгээний зардлын суурь, индекс

(төгрөгөөр)

д/д

Зардлын зүйл

Зардлын суурь

Хүүхдэд чиглэсэн хүүхдийн эрхийн сургалт, нөлөөллийн ажил

Гэр бүлд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил

Боловсон хүчин чадавхжуулах

Индекс

Өртөг

Индекс

Өртөг

Индекс

Өртөг

1

Сургагч багшийн хөлс

40,000

0.05

2,000

0.01

400

0.25

10,000

2

Цайны зардал

3,000

1

3,000

0

-

1

3,000

3

Сургалтын хэрэглэгдэхүүн

2,500

1

2,500

0.05

125

1

2,500

4

Томилолт

69,000

 

 

 

-

10

690,000

Нийт дүн

114,500

 

7,500

 

525

 

705,500

 

 

 


 

[1] Иргэнийг бичиг баримтжуулах зардлын суурь нь 10.0 мянга буюу Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 тоот "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоолоор батлагдсан төрсний гэрчилгээ шинээр олгох тарифыг жишиг болгон 10 хүн тутмын 1-ийг бичиг баримтжуулдаг байхаар тооцов.

 

 

[2] Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 159/А/146 тоот тушаал