A

A

A

Бүлэг: 1979

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/01

Улаанбаатар хот

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.2, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Монгол Улсын Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192/А/243 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнд тооцох зардлыг нэгдүгээр, үйлдвэр аж ахуйн газарт тооцох зардлыг хоёрдугаар, төсөвт байгууллага болон жижиг аж ахуйн нэгж байгууллагад тооцох зардлыг гуравдугаар, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд тооцох зардлыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тус тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг ''Багахангай тохижилт'' ОНӨААТҮГ (Б.Гэрэлмаа)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (М.Давааням)-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ф.МӨНХГЭРЭЛ

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/15

Улаанбаатар хот

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МӨРДӨХ ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 25 дугаар зүйлийн 25.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.14, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41,6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дугаар хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022 оны А/82 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр албан даалгаварыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 19 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчилж, нэг өрхөд тооцох зардлыг нэгдүгээр, үйлдвэр аж ахуйн газарт тооцох зардлыг хоёрдугаар, төрийн болон төсөвт байгууллагад тооцох зардлыг гуравдугаар, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд тооцох зардлыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дүүргийн төсөвт төвлөрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг дүүргийн Засаг дарга (А.Сүхболд)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Дүүргийн өрх, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэний хог хаягдлын хураамжийн төлбөрийг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа, төрийн болон төсөвт байгууллагуудын хог хаягдлын хурамжийн төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Ф.МӨНХГЭРЭЛ