- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн "доторх орчны" гэсний дараа "болон орох, гарах хэсгийг хамруулан" гэж, мөн зүйлийн Тайлбар хэсэгт "-Энэ зүйлд заасан "хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил" гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно." гэсэн 2 дахь догол мөр нэмсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах
1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж;
2.2.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Эрх бүхий албан тушаалтан" гэснийг "Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, бусдад дамжуулсан, эсхүл эрх бүхий албан тушаалтан" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
