- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "захидал харилцааны нууцыг" гэснийг "захидал харилцааны мэдээллийг" гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Төр, байгууллага, хувь хүний нууцыг" гэснийг "Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж, 5.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтын "төр, байгууллага, хувь хүний нууцад" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 29.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын "төр, байгууллага, хувь хүний нууцтай" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй" гэж, 9.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалтын "төр, байгууллага, хувь хүний нууц" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл" гэж, 23.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хувь хүний нууцыг" гэснийг "хүний эмзэг мэдээллийг" гэж, 23.3 дугаар зүйлийн 3.11 дэх заалтын "төр, хувь хүний нууцад" гэснийг "төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд" гэж, 29.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "төр, байгууллага, хувь хүний нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
