A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 7/01

Бодь

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээ-0 (Тэг) төгрөг, адуу 500 (Таван зуун) төгрөг, үхэр 0 (Тэг)төгрөг, хонь 500 (Таван зуун) төгрөг, ямаа 700 (Долоон зуун) төгрөгөөр тус тус тогтоож баталсугай.

2.Малын тоо толгойд оногдуулсан татварыг хуульд заасан хугацаанд Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхийг татварын улсын байцаагч (Г.Оюунсүрэн)-д, төвлөрүүлсэн татварын талаарх тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилийн эцэст тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Р.Батжаргал)-д тус тус үүрэг болгосугай.

3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгэж, хүчин төгөлдөр болсны дараа дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох бичиг баримтын хамтаар хуулийн хугацаанд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Ган-Эрдэнэ)-д даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.АМАР-АМГАЛАН