- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.

АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 14
Өлзийт
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 22 дугаар зүйлийн 22.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Н.Лхагвадорж/-д даалгасугай.
ИТХ-ЫН ДАРГА Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
