- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД КОНСУЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
ЗАРИМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД КОНСУЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулсугай.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Гадаад харилцааны сайдБ.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
