- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаар"-ын 1.Элчин сайдын яам, 3.Ерөнхий консулын газар, 4.Консулын газар болон Бүгд хэсгийн дараахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
№ |
Дипломат төлөөлөгчийн газрын нэр |
Нийт орон тоо |
Үүнээс: |
|
Дипломат ажилтан |
Техник ажилтан |
|||
1.Элчин сайдын яам |
||||
8. |
Брюссель |
9 |
8 |
1 |
9. |
Бээжин |
29 |
20 |
9 |
11. |
Вашингтон |
14 |
12 |
2 |
19. |
Канберра |
6 |
5 |
1 |
21. |
Москва |
34 |
22 |
12 |
24. |
Оттава |
8 |
7 |
1 |
26. |
Прага |
7 |
6 |
1 |
29. |
Сингапур |
6 |
5 |
1 |
31. |
Сөүл |
15 |
11 |
4 |
32. |
Стокольм |
7 |
6 |
1 |
3.Ерөнхий консулын газар |
||||
3. |
Кызыл |
4 |
3 |
1 |
5. |
Сан-Франциско |
6 |
5 |
1 |
7. |
Хөх хот |
10 |
8 |
2 |
9. |
Шанхай |
5 |
4 |
1 |
4.Консулын газар |
||||
1. |
Пусан |
4 |
3 |
1 |
2. |
Эрээн |
7 |
5 |
2 |
|
Бүгд |
361 |
275 |
86 |
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A

