A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.1.51 дэх заалт:

"5.1.51.Цахим гарын үсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;"

2/30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэг:

"30.6.Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10000000-15000000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР