A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"20.3.Тусгай хэрэглээний сүлжээг тусгай хэрэглээний холбооны сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ гэж ангилна."

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.1.10."харилцаа холбоо" гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудангийн бүх төрлийг;"

3 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, 20.5 дахь хэсгийн дугаарыг "20.4, 20.5, 20.6" гэж, 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтын "холбооны" гэснийг "холбоо, мэдээллийн технологийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтын ", тэдгээрийн аюулгүй байдлыг хангах" гэснийг, 20 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 20.1, 20.2, 20.3, 20.4 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "хэрэглээний" гэсний дараах "холбооны" гэснийг, 301.1, 301.2 дахь хэсгийн "иргэн," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Кибер аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР