A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1.53 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"5.1.53.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ."

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 24.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"24.1.Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

24.1.1.гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг;

24.1.2.гадаад ажилтан авахад зуучлах тусгай зөвшөөрөл тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг;

24.1.3.зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 500 000-1 000 000 төгрөг;

24.1.4.гадаад ажилтан авч ажиллуулах урилга олгох, зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, бүртгэлээс хасалт хийх, тодорхойлолт, лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхэд хүн тутамд 15 000-30 000 төгрөг."

3 дугаар зүйл.Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР