- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨВӨРХАНГАЙ АЙМАГ СУМДЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСИЙН ЗУРАГ, ИТГЭЛЦҮҮР, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ- /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 08/04
Арвайхээр
СУМДЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСИЙН ЗУРАГ, ИТГЭЛЦҮҮР, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг нэгдүгээр, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг хоёрдугаар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг гуравдугаар, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг дөрөвдүгээр, Хархорин сумын "Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг тавдугаар, "Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг зургаадугаар, "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг долдугаар, "Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээний бүсийн зураг"-ийг наймдугаар, "Арвайхээр, Хархорин, бусад сумдын газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ"-г есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (А.Ишдорж)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Гончигдорж)-д даалгасугай.
ДАРГА О.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
