- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУУТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.

ХОВД АЙМАГ ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 5/6
Босго
МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалт, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан сумын малын тоо толгойд ноогдуулах татварыг дор дурьдсанаар тогтоосугай.
№ |
Малын тоо толгойн төрөл |
Нэг малд ноогдох татварын хэмжээ |
1 |
Адуу |
300 |
2 |
Тэмээ |
0 |
3 |
Үхэр |
500 |
4 |
Хонь |
500 |
5 |
Ямаа |
800 |
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Малын тоо толгойн татвар батлах тухай" 2/8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулах, хэрэгжилт үр дүнг тооцон ажиллахыг сумын Засаг дарга /С.Ганзориг/-д даалгасугай.
ДАРГА Ц.ОДБААТАР

ХОВД АЙМАГ ДУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 11/11
МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалт, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан сумын малын тоо толгойд ноогдуулах татварыг дор дурьдсанаар тогтоосугай.
Малын тоо толгойн төрөл | Нэг малд ноогдох татварын хэмжээ | |
1 2 | Адуу Тэмээ | 200 0 |
3 | Үхэр | 200 |
4 | Хонь | 200 |
5 | Ямаа | 300 |
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Малын тоо толгойн татвар батлах тухай" 5/6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг хууль зүйн яаманд хянуулах, хэрэгжилт үр дүнг тооцон ажиллахыг сумын Засаг дарга /С.Ганзориг/-д даалгасугай.
ДАРГА Ц.ОДБААТАР
Текст томруулах
A
A
A

