- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.

ХОВД АЙМАГ ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 6/5
Дунд ус
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 06 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Ховд сумын малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг Тэмээ-0 төгрөг, адуу-300 төгрөг, үхэр-300 төгрөг, хонь-200 төгрөг, ямаа-400 төгрөг
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хонь-80, ямаа-120 толгой тус бүрд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, мөн тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татварын орлогыг сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн зохих хууль, журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчилан ажиллахыг сумын Засаг дарга / Я. Өмирхан /-д даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсний дараа дагаж мөрдөсүгэй.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4/3 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Х. ВАЛЕНТИНА
Текст томруулах
A
A
A
