- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.

ХОВД АЙМАГ ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 6/6
Дунд ус
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт Сангийн сайд, Байгаль орчины сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга / Я. Өмирхан /-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсэний дараа дагаж мөрдсүгэй
4. Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг татварын улсын байцаагч /Б. Айбол/, Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн / С. Айбат /- нарт үүрэг болгосугай.
4 Уг тогтоол гарсантай холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/08 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Х.ВАЛЕНТИНА
Текст томруулах
A
A
A
