A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хүүхдэд хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх журам/- /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/59

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.23 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын хүүхдэд хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т үүрэг болгосугай.

2.1.Журмыг хэрэгжүүлэхэд орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, нэгдсэн зохицуулалтаар хангаж, хяналт тавих;

2.2.Журмын хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж, үр дүнг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.

3.Журмыг хэрэгжүүлэхэд сургалтын байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх, тайланг жил бүрийн 07 дугаар сарын 01-ний дотор Боловсролын ерөнхий газарт ирүүлэхийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт, нийслэлийн Боловсролын газарт, журмын хэрэгжилтийг олон нийтэд ил тод, үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ч.Энх-Амгалан/-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/140

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т, журмыг хэрэгжүүлэхэд орон нутгийн боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газарт тус тус даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журам батлах тухай" А/59 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН