A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /"Барилгын инженер- геологи, геотехникийн судалгааны ажил" /БНбД 11-03-21 - /ЗХХАЭ-ийн 2022 оны 7 дугаарт нийтлэгдсэн/.
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2020 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу "Барилгын инженер- геологи, геотехникийн судалгааны ажил" /БНбД 11-03-21/-ыг хавсралт ёсоор баталж, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.Энэ тушаалын хавсралтад заасан барилгын норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, хэвлэн олшруулж, нийтэд түгээх, нэвтрүүлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2002 оны 28 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын инженер-геологийн ажил" /БНбД 11-03-01/ барилгын норм ба дүрмийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.МӨНХБААТАР