A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.1.54 дэх заалт:

"5.1.54.Генетик нөөцийн тухай хуулийн 8.1.3, 8.5.2, 17.3-т заасан тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолт, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох."

2/21 дүгээр зүйлийн 21.1.37 дахь заалт:

"21.1.37.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-100,000 төгрөг, ашиг олох зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 500,000-2,000,000 төгрөг, гарал үүслийн тодорхойлолт олгоход 25,000 төгрөг, бичил биетнийг хилээр нэвтрүүлэх нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-500,000 төгрөг."

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "21.1.30" гэснийг "21.1.37" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР