A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинэ төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтын "I, II үе шатанд барих" гэсний дараа "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаас бусад" гэж нэмсүгэй.

2. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 537-д "уралдаант шалгаруулалт явуулах" гэснийг "холбогдох хуулийн дагуу шууд гэрээ байгуулах" гэж өөрчилсүгэй.

3. "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төсөл"-ийн гэрээ байгуулах хэлэлцээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Х.Улам-Өрнөх) нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН