- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 23 дахь заалт нэмсүгэй:
"23/.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан."
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн "13-18-д" гэснийг "13-18, 23-т" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
