A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний тайлангаа Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй."

2/19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

"7.Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх."

2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хамгаалах тухай" гэсний дараа ", Генетик нөөцийн тухай", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "зөвшөөрлийг" гэсний дараа "энэ хуулийн 71.4 дэх хэсэгт нийцүүлэн" гэж, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "бэлтгэх" гэсний дараа ", улсын хилээр нэвтрүүлэх" гэж, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "булцууг" гэсний дараа "үндэс болон үрийг" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулан ашиглаж болно."

2/15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгөх бөгөөд холбогдох эрхийн бичгийн мэдээллийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэх үүрэгтэй."

3/17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Ургамал, ургамлын уусмал ханд, хандмал, ялгамлыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно."

4 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР