- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалт:
"7.2.8.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөрийн орлого."
2/7 дугаар зүйлийн 7.3.12 дахь заалт:
"7.3.12.генетик нөөцийг тогтоох, судлах, хамгаалах, нөхөн сэргээх, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, генийн санг хөгжүүлэх."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
