- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАМИРЧДАД 2022 ОНД ОЛГОХ САР БҮРИЙН МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 83
Улаанбаатар хот
ТАМИРЧДАД 2022 ОНД ОЛГОХ САР БҮРИЙН МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 20.3.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшууллын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Мөнгөн урамшуулалд шаардагдах 1,848,000,000.0 (нэг тэрбум найман зуун дөчин найман сая) төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны 2022 оны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
