- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНДЭЛГЭР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 8 дугаарт нийтлэгдсэн/.

СҮХБААТАР АЙМГИЙН
БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/06
Ширээт
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 заалт, хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 1 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг сар бүр хураан авч орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Аваадорж/-д даалгасугай.
3.Хог хаядлын төлбөрийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн биелэлтийг ханган ажиллахыг сумын татварын байцаагч,байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /С.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА П.МАНАЛЖАВ
Текст томруулах
A
A
A
