- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 8 дугаарт нийтлэгдсэн/.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 03
Мөрөн
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "з" дэх заалт, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VIII дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Идэрбаясгалан)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөө, аж ахуй, байгаль орчин, экологийн хорооны дарга (Л.Даваабаяр)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ
Текст томруулах
A
A
A
