A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/31

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг."Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Хоёр.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилт, судалгааны газар (Ц.Ганцэцэг), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шалгалтын газар (Д.Ганзориг)-т тус тус үүрэг болгосугай.

Гурав.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга (Г.Саран)-д үүрэг болгосугай.

Дөрөв.Энэ тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/30 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЗОРИГТ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/246

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗААВАР, ӨРГӨДЛИЙН МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.13.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг."Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Тэтгэвэр бодох заавар"-ыг хоёрдугаар, "Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар"-ыг гуравдугаар, "Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар"-ыг дөрөвдүгээр, "Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар"-ыг тавдугаар, "Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох маягтын загвар"-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Батлагдсан журам, заавар, маягтыг хэрэгжүүлэх, ажил олгогч, иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулахыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газар, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (С.Лхагвадорж)-т тус тус үүрэг болгосугай.

Гурав.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар (Б.Ганхуяг)-т даалгасугай.

Тав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/43, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Журам батлах тухай" А/31 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.              

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА   Ц.ГАНЦЭЦЭГ