- Нүүр
- Тогтоол
- ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/
2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 01
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", 3 дугаар зүйлийн 3.1.5-д "Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.", мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", мөн зүйлийн 4.3.11-д "нийгмийн даатгалын шимтгэл." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтад "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;", мөн зүйлийн 6 дахь заалтад "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ..." гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэв.
"...1. 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1.1-д зааснаар уг хууль нь зарим албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, мөн түүнчлэн хариуцлага /эрүү, иргэн, захиргааны/-аас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм байна. Ийнхүү уг хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөөгүйн улмаас тооцох алдангийг /иргэний хариуцлага/ тус тус чөлөөлөхөөр заасан нь нийгмийн даатгалд даатгуулагч иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд ноцтой хохирол учруулсан байна. Монгол Улсын аливаа иргэний Үндсэн хуулиар баталгаажсан "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах" эрхээ хэрэгжүүлэх гол үндэслэл нь нийгмийн даатгалын тодорхой сангуудад тухайн иргэн буюу ажилтан даатгагдсанаар буюу мөнгөн хөрөнгө төвлөрүүлснээр үүсдэг. Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа энэхүү мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуульд "нийгмийн даатгалын шимтгэл" гэж томьёолдог. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлээр бүрдсэн нийгмийн даатгалын сан нь иргэн буюу ажилтны дээр дурдсан Үндсэн хуульд заасан эрхийн баталгаа болдог. Ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэх үүднээс даатгуулагч иргэн нь нийгмийн даатгалын сангуудад төвлөрүүлж буй /тодорхой тохиолдолд өөрийн нэр дээр/ нийгмийн даатгалын шимтгэлээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний 10 хувиар тооцон өөрөө, 10 хувиар тооцон ажил олгогчоор төвлөрүүлдэг билээ. Үүнээс үзэхэд ажилтан буюу иргэний нэрийн өмнөөс тэдгээрийн нэр дээр болон нийтлэг байдлаар даатгалын санд зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр буюу ажилтны цалингийн 10 хувиар төвлөрүүлэх нь ажил олгогчоос ажилтан буюу иргэний өмнө /төрийн өмнө бус/ хүлээсэн үүрэг байна. Гэтэл 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүргээс төр /Улсын Их Хурал/ чөлөөлсөн нь тэтгэврийн нэрийн данстай иргэн буюу ажилтан бүрийн, бусад тохиолдолд сангийн хуримтлалыг үүсгэсэн нийт иргэн буюу ажилтны "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах" Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчжээ. Иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс төр /Улсын Их Хурал/ хууль гаргах замаар ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлснөөс шалтгаалж иргэн буюу ажилтны тэтгэврийн нэрийн данс, түүнчлэн нийгмийн даатгалын санд чөлөөлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр хоосон орон зай үлдэж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг төр нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй байна.
2. Нийгмийн даатгалын хуульд зааснаар нийгмийн даатгал нь "тэтгэврийн", "тэтгэмжийн", "эрүүл мэндийн", "үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний", "ажилгүйдлийн" гэсэн даатгалын төрөлтэй байдаг. Эдгээрээс "үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал"-ыг ажил олгогч бүрнээ төлөх үүрэгтэй байтал нийгмийн даатгалын шимтгэл гэсэн ерөнхий томьёоллын дор үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл чөлөөлөгдөж байгаагийн улмаас уг санг бүрдүүлдэг, нийгмийн нийт даатгуулагчдын эрх ашигт нийцэхгүй байна. Нэгэнт "үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал"-ын шимтгэл төлөгдөөгүй тул төлөх ёстой байсан иргэн буюу ажилтан тухайн сангаас даатгалын тохиолдол болсон үед мөнгөн хөрөнгө буюу даатгалын эргэн төлбөр шаардах эрхгүй болж байна. Хэрэв шаардан авах эрхтэй гэж үзэхэд энэ нь бусад "үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал"-ын шимтгэл төлж уг санг бүрдүүлдэг нийт даатгуулагч иргэн буюу ажилтны эрх ашигт нийцэхгүй байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд зааснаар 1960 оноос хойш төрсөн иргэн буюу ажилтан нь тэтгэврийн даатгалын санд өөрийн нэр дээр тэтгэврийн данстай бөгөөд тухайн дансанд нь өөрийнх нь болон ажил олгогчоос төлсөн мөнгөн хөрөнгө тэтгэврийн даатгал болон хуримтлагдах болсон. Гэтэл нийгмийн даатгалын буюу тэтгэврийн даатгалын шимтгэлээс ажил олгогчийг чөлөөлөх тухай холбогдох хуульд зааснаас шалтгаалж эдгээр иргэдийн дансанд цугларах ёстой мөнгөн хөрөнгө, хуулиар чөлөөл "...1. 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1.1-д зааснаар уг хууль нь зарим албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, мөн түүнчлэн хариуцлага /эрүү, иргэн, захиргааны/-аас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм байна. Ийнхүү уг хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөөгүйн улмаас тооцох алдангийг /иргэний хариуцлага/ тус тус чөлөөлөхөөр заасан нь нийгмийн даатгалд даатгуулагч иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд ноцтой хохирол учруулсан байна. Монгол Улсын аливаа иргэний Үндсэн хуулиар баталгаажсан "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах" эрхээ хэрэгжүүлэх гол үндэслэл нь нийгмийн даатгалын тодорхой сангуудад тухайн иргэн буюу ажилтан даатгагдсанаар буюу мөнгөн хөрөнгө төвлөрүүлснээр үүсдэг. Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа энэхүү мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуульд "нийгмийн даатгалын шимтгэл" гэж томьёолдог. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлээр бүрдсэн нийгмийн даатгалын сан нь иргэн буюу ажилтны дээр дурдсан Үндсэн хуульд заасан эрхийн баталгаа болдог. Ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэх үүднээс даатгуулагч иргэн нь нийгмийн даатгалын сангуудад төвлөрүүлж буй /тодорхой тохиолдолд өөрийн нэр дээр/ нийгмийн даатгалын шимтгэлээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний 10 хувиар тооцон өөрөө, 10 хувиар тооцон ажил олгогчоор төвлөрүүлдэг билээ. Үүнээс үзэхэд ажилтан буюу иргэний нэрийн өмнөөс тэдгээрийн нэр дээр болон нийтлэг байдлаар даатгалын санд зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр буюу ажилтны цалингийн 10 хувиар төвлөрүүлэх нь ажил олгогчоос ажилтан буюу иргэний өмнө /төрийн өмнө бус/ хүлээсэн үүрэг байна. Гэтэл 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүргээс төр /Улсын Их Хурал/ чөлөөлсөн нь тэтгэврийн нэрийн данстай иргэн буюу ажилтан бүрийн, бусад тохиолдолд сангийн хуримтлалыг үүсгэсэн нийт иргэн буюу ажилтны "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах" Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчжээ. Иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс төр /Улсын Их Хурал/ хууль гаргах замаар ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлснөөс шалтгаалж иргэн буюу ажилтны тэтгэврийн нэрийн данс, түүнчлэн нийгмийн даатгалын санд чөлөөлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр хоосон орон зай үлдэж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг төр нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй байна. 2. Нийгмийн даатгалын хуульд зааснаар нийгмийн даатгал нь "тэтгэврийн", "тэтгэмжийн", "эрүүл мэндийн", "үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний", "ажилгүйдлийн" гэсэн даатгалын төрөлтэй байдаг. Эдгээрээс "үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал"-ыг ажил олгогч бүрнээ төлөх үүрэгтэй байтал нийгмийн даатгалын шимтгэл гэсэн ерөнхий томьёоллын дор үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл чөлөөлөгдөж байгаагийн улмаас уг санг бүрдүүлдэг, нийгми
Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар "Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэхээр" заасан юм. Улмаар нийгмийн даатгалын сангийн төсөв гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг олгохоор хуульчилсан болно. Өөрөөр хэлбэл, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцэл нь Монгол Улсын нэгдсэн төсөв байна. Иймд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал баталж байхаар хуульчлагдсан билээ. Улмаар сайн дураар бүртгүүлсэн албан татвар төлөгчийг холбогдох хуульд заасан хариуцлагаас, түүнчлэн албан татвар төлөхөөс төр өөрийнхөө бодлогоор чөлөөлөх боломжтой билээ. Тэгвэл үүнтэй адилтган улсын төсвийг бүрдүүлдэг албан татварын нэг адил нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс ажил олгогчийг нэг удаа чөлөөлж улмаар нөхөн ногдуулахгүй байх асуудлыг хуульчилсан юм.
2.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг.", 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэлийн ...", мөн "... шимтгэл ногдох ..." гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;", мөн зүйлийн 6/-д "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ..." гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна." гэжээ.
Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 03 дугаар тогтоол гаргасан байна.
Уг тогтоолд: "1.Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", 3 дугаар зүйлийн 3.1.5-д "Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.", мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "... нийгмийн даатгалын шимтгэл...", мөн зүйлийн 4.3.11-д "нийгмийн даатгалын шимтгэл." гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;", мөн зүйлийн 6 дахь заалтын "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтэд заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэжээ.
"Улсын Их Хурлын даргын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилон оролцуулсан билээ. Ийнхүү хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцохдоо 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/7491 тоотоор Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.2, 4.3.11, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаарх тайлбараа Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дээр дурдсан тайлбар ёсоор гаргасан үндэслэл, саналаас өөр нэмэлт болгох үндэслэл үгүй байна. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын гишүүд дараах санал гаргаж байв. Үүнд: Татварын эрх зүйн орчинг шинэчлэн боловсронгуй болгосон явдал үүний дотор олон шатлалтай тогтолцооноос нэг шатлалтай тогтолцоонд шилжүүлсэн нь аж ахуйн нэгж, байгууллагаас эрхэлж буй үйл ажиллагаагаа татварын байгууллагад бүртгүүлж, давхар баланс хөтөлдөг тогтсон жишгийг халж, далд эдийн засгийг ил тод болгоход тус дөхөм болсон явдал билээ. Үүнийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагыг албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээс Монголын төр нэг удаа чөлөөлж, өршөөл үзүүлсэн нь өөрөө зөв арга хэмжээ болсон гэж үзэж байна. Тухайлбал, энэ асуудлыг шийдсэнээр Монгол Улсад 4 их наяад, 510 тэрбум 887 сая төгрөг ил болжээ. Харин 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих иргэн, хуулийн этгээд 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор сайн дурын үндсэн дээр холбогдох алба, салбар нэгжид бүртгүүлсэн бол албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлсөн харилцаа өөрөө Үндсэн хуулийн зөрчлийн харилцаа биш юм. Гэвч ийнхүү харилцаанаас иргэн хохирсон тохиолдолд тухайн хохирлыг нь төр хариуцаж барагдуулах зарчим үйлчлэх ёстой билээ. Өөрөөр хэлбэл, зохицуулах ёстой байсан харилцааг хуулиар зохицуулахгүй орхигдуулж иргэнийг хохироосон нь Улсын Их Хурлын алдаа болжээ. Улмаар хуулийн зохицуулалтгүй үлдээсэн хэм хэмжээний хийдлээс болж хохирсон иргэдийг ямар арга механизмаар хохирлыг нь барагдуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд ийнхүү зохицуулалтгүй үлдээсэн харилцааг зохицуулсан шийдвэрийг төр нөхөж гаргах шаардлагатай билээ. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.2, 4.3.11, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно." гэжээ.
Хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалд хамрагдах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь заалтад заасан эд мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах иргэний эрх хангагдах нэг баталгаа болно. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан хуулиар уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуульд заасан үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг орхигдуулж, улмаар даатгуулагчийн нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хязгаарласан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", 3 дугаар зүйлийн 3.1.5-д "Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.", мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "... нийгмийн даатгалын шимтгэл...", мөн зүйлийн 4.3.11-д "нийгмийн даатгалын шимтгэл." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;", мөн зүйлийн 6 дахь заалтын "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 32 дугаар зүйлийн 2; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон
1.Монгол Улсын Их Хурал 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийг батлан гаргахдаа уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл...", 3 дугаар зүйлийн 3.1.5-д "Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.", мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл ...", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "... нийгмийн даатгалын шимтгэл ...", мөн зүйлийн 4.3.11-д "нийгмийн даатгалын шимтгэл." гэж тус тус зааж, ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;", мөн зүйлийн 6 дахь заалтын "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байх тул Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Монгол Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ж.БОЛДБААТАР
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ
Текст томруулах
A
A
A
