A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 374

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 206 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулгатай дэд заалт нэмсүгэй:

1/ 3.2.3.2 дахь дэд заалт:

"3.2.3.2.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан Засгийн газрын тэргүүлэх ач холбогдолтой төсөл, арга хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлтийн биелэлт;"

2/ 9.1.2.1 дэх дэд заалт:

"9.1.2.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан Засгийн газрын тэргүүлэх ач холбогдолтой төсөл, арга хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлтийн биелэлт;"

3/ 12.2.4 дэх дэд заалт:

"12.2.4.Бодлогын баримт бичгийн явцын тайланг шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн явцад гарсан эерэг өөрчлөлтийн өссөн (буурсан) дүнгээр энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд цахим системд оруулаагүй."

2. Мөн журмын 10.7.2 дахь дэд заалтын "мэдээ, тайланг" гэсний өмнө "хагас жилийн болон жилийн эцсийн" гэж, "холбогдох" гэсний өмнө "жилийн эцсийн тайланг" гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн журмын 3.2.3.8, 7.6, 7.8, 9.9, 11.1, 12.1 дэх заалт, дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ 3.2.3.8 дахь дэд заалт:

"3.2.3.8.Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт;"

2/ 7.6 дахь заалт:

"7.6.Үндэсний хэмжээнд хэрэгжих хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг:

7.6.1.Захиргааны байгууллага нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд;

7.6.2.Захиргааны байгууллага нь Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд;

7.6.3.Захиргааны байгууллага нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд;

7.6.4.Захиргааны байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд;

7.6.5.Захиргааны байгууллага нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд;

7.6.6.Захиргааны байгууллага нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжилтийн тайланг нэгтгэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тайланг хянан үзэж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна."

3/ 7.8 дахь заалт:

"7.8.Захиргааны байгууллага нь урт болон дунд хугацаанд хэрэгжих бодлогын баримт бичгийг хүчингүй болсонд тооцсон, эсхүл хугацаа дуусмагц эцсийн үнэлгээ болон бодлогын баримт бичгийн үр нөлөөний үнэлгээг хийж, дүнг энэ журмын 8 дугаар хавсралтын дагуу гарган Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ;"

4/ 9.9 дэх заалт:

"9.9.Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг тухайн яам гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ."

5/ 11.1 дэх заалт:

"11.1.Жилийн үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нийт гурван яам (ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдаас тус бүр нэгээс доошгүй байх), нутгийн захиргааны таван байгууллагад тус бүр 100.0 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно."

6/ 12.1 дэх заалт:

"12.1.Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан салбарын сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Тамгын газрын даргад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна."

4. Мөн журмын 3.2.1 дэх дэд заалтын "6 дугаар зүйлд" гэснийг "4.1.4-4.1.14, 9.6.5" гэж, 3.2.3.2-3.2.3.10 дахь дэд заалтын дугаарлалтыг "3.2.3.3-3.2.3.11" гэж, 6.2.3.2 дахь дэд заалтын "99" гэснийг "100" гэж, 6.2.3.3 дахь дэд заалтын "31-69" гэснийг "30-70" гэж, 6.3.2 дахь дэд заалтын "89" гэснийг "90" гэж, 6.3.3 дахь дэд заалтын "49" гэснийг "50" гэж, 6.3.4 дэх дэд заалтын "9" гэснийг "10" гэж, 6.7 дахь заалтын "Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт" гэснийг "Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт" гэж, 9.1.2.1-9.1.2.6 дахь дэд заалтын дугаарлалтыг "9.1.2.2-9.1.2.7" гэж, 9.3 дахь заалтын "Засгийн газраар батлуулна" гэснийг "батална" гэж, 9.6 дахь заалтын "Хэрэглэгчийн үнэлгээг хийх" гэснийг "Хэрэглэгчийн үнэлгээг хийхдээ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан ерөнхий удирдамжийг баримтлан" гэж, 9.8 дахь заалтын "4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор" гэснийг "3 дугаар сарын 1-ний өдрийн дотор" гэж тус тус өөрчилсүгэй.

5. Мөн журмын 10.7.2, 12.2.3 дахь дэд заалтын "Засаг даргын зөвлөл," гэснийг тус тус хассугай.

6. Мөн журмын 1, 5, 7, 9 дүгээр хавсралтыг 1 дүгээр хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

7. Мөн журмын 3 дугаар хавсралтыг 3а, 3б, 3в хавсралт болгон 2 дугаар хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

8. "Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хэрэгжилтийг тайлагнах загвар"-ыг мөн журмын 10а,10б хавсралт болгон 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.

9. "Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан Засгийн газрын тэргүүлэх ач холбогдолтой төсөл, арга хэмжээг үнэлэх шалгуур үзүүлэлт"-ийг мөн журмын 11 дүгээр хавсралт болгон 4 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

10. Энэ тогтоолыг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ