- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОЛБО СУМЫН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ТОЛБО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 12
Хөх толгой
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварыг жилд ногдуулах хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ш.Сабит/-д даалгасугай.
ДАРГА Н.ӨМИРЗАХ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ТОЛБО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 22
Хөх толгой
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Малын тоо толгойн албан татварыг жилд ногдуулах хэмжээгээр хавсралтаар тогтоосугай.
2. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Еркежан/-д даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ӨМИРЗАХ
Текст томруулах
A
A
A
