A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

"БОГИНО ЗАЙН РАДИО ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД АШИГЛАХ

РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ын 3 дугаар хавсралтын хүснэгт 4 (Техникийн нөхцөл, шаардлага)-д дараах хэсгийг нэмсүгэй.

8

5925-6425МГц

100 мВт

Дотор болон Гадна нөхцөлд ашиглагдана.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ