- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 8 дугаарт нийтлэгдсэн/.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 29
Нуга
СУМЫН ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", "л", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын өвөлжөө, хаваржааны бэлчээрийг ашиглах, хамгаалах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолыг холбогдох баримт материалын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэхийг сумын Засаг дарга /Г.Мягмаржав/-д даалгасугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Н.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
