A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/20

Улаанбаатар хот

Нормд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Авто замын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.6дахь хэсгийн заалт, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 301 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн "Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай" А/74 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-д дараах заалтыг тус тус нэмсүгэй. Үүнд:

а/ 5.4.10. Авто замын барилга, засварын ажил хийгдэх объектын улсын нийслэл ба аймаг, сумын төвөөс алслагдсан зайнаас хамаарсан хувь хэмжээний дагуу ажилчдын цалин, тээврийн жолоочийн цалин, машин механизмын операторчны цалин болон инженер техникийн ажилтны цалингийн нийлбэр дүнгээс алслалтын нэмэгдэл цалинг тооцно. Ажил хийгдэх объектын улсын нийслэл ба аймаг, сумын төвөөс алслагдсан зайг хяналтын төсөвт Улаанбаатар хотоос нүүлгэн ажиллуулахаар тооцох ба гүйцэтгэлийн төсөвт гүйцэтгэгчийн албан ёсны хаяг, байршлаас тухайн ажил гүйцэтгэх бүс нутаг хүртэлх зайгаар тооцно.

б/ 5.4.11.Улаанбаатар хотоос нүүлгэн ажиллуулах тохиолдолд ажилчдын цалин, тээврийн жолоочийн цалин, машин механизмын операторчны цалинболон инженер техникийн ажилтныцалингийн нийлбэрээс алслалтын нэмэгдэл цалинг бодох хувь хэмжээ:

Тойргийн хүрээ

Улаанбаатар хотоос алслагдсан тойргийн хэмжээ, км-ээр

Цалинг нэмэгдүүлэх хэмжээ /хувиар/

I

301 – 600

15

II

601 – 900

20

III

901 – 1200

25

IY

1201 – 1500

30

Y

1501 – ээс дээш

35

в/ 5.4.12.Аймаг, сумын төвөөс орон нутагт нүүлгэн ажиллуулах тохиолдолд ажилчдын цалин, тээврийн жолоочийн цалин, машин механизмын операторчны цалин болон инженер техникийн ажилтны цалингийн нийлбэрээс алслалтын нэмэгдэл цалинг бодох хувь хэмжээ:

Тойргийн хүрээ

Аймаг, сумын төвөөс алслагдсан тойргийн хэмжээ, км-ээр

Цалинг нэмэгдүүлэх хэмжээ /хувиар/

I

101 – 200

15

II

201 – 300

20

III

301 – ээс дээш

25

г/ 5.4.13.Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулснаас хойш 3 жил өнгөрсөн тохиолдолд зураг төсөл, барилгын ажлын төсвийг тухайн үед мөрдөгдөж байгаа норм, журмын дагуу шинэчлэх, баталгаажуулах зардлыг холбогдох нормын дагуу тооцож төсөвт өртөгт тусгана.

2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-ын заалтуудад дараах өөрчлөлтийг оруулсугай.

а/ Нормын 4.2.2-д "Удирдлагын зардлыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 187 дугаар тушаалын дагуу төсвийн тооцооны нийт цалингийн сангаас 63.5 хувиар тооцож, төсөвт тусгана" гэснийг "Удирдлагын зардлыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 187 дугаар тушаалын дагуу төсвийн тооцооны нийт цалингийн сангийн "Алслалтын нэмэгдэл цалин"-г хассан дүнгийн 63.5 хувиар тооцож төсөвт тусгана.";

б/ Нормын 4.3.3-д "Ашгийн хэмжээг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 187 дугаар тушаалын дагуу төсвийн тооцооны нийт цалингийн сангаас 71.8 хувиар тооцож төсөвт тусгана" гэснийг "Ашгийн хэмжээг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 187 дугаар тушаалын дагуу төсвийн тооцооны нийт цалингийн сангийн "Алслалтын нэмэгдэл цалин"-г хассан дүнгийн 71.8 хувиар тооцож төсөвт тусгана.";

в/ Нормын 4.5-д"Замын барилгын ажилчдын хээрийн нэмэгдлийн тооцоо" гэснийг "Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардлын тооцоо";

г/ Нормын 4.5.1-д "Төв суурин газар, хөдөө орон нутагт ажиллах ИТА, замчид, механизмын операторчид, тээвэрчдэд ажилласан өдөр тутамд 7200 төгрөгийн хээрийн нэмэгдэл олгохоор тооцож төсөвт тусгана" гэснийг "Хот болон төв суурин газар, хөдөө орон нутагт ажиллах замчин, машин механизмын операторчин, жолооч, тээвэрчдэд ажилласан өдөр тутамд 9800 төгрөгийн "Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал"-ыг олгохоор тооцож төсөвт тусгана.";

д/ Нормын 4.5.2-д "Төсөвт тусгах ажилчдын хээрийн нэмэгдлийн нийт зардлын хэмжээг үндсэн ажлын хөдөлмөр зарцуулалт (хүн.цаг), машин механизмын нийт (маш.цаг), тээврийн зардалд тооцогддог хөдөлмөр зарцуулалт (хүн.цаг)-ийн нийлбэрийг ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа (7.97)-д хувааж, ногдворыг нэг хүн.өдрийн хээрийн нэмэгдэл болох 7200 төгрөгөөр үржүүлж гаргана." гэснийг "Төсөвт тусгах "Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал"-ын хэмжээг үндсэн ажлын нийт хөдөлмөр зарцуулалт (хүн.цаг), машин механизм, тоног төхөөрөмжийн нийт машин цагийн тоо (маш.цаг), тээврийн зардал, нүүлгэн шилжүүлэх зардалд тооцогддог тээврийн нийт хөдөлмөр зарцуулалтын (хүн.цаг) нийлбэрийг ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа (7.97)-д хувааж ногдворыг нэг хүн.өдрийн ажилтнуудад үйлчлэх зардал болох 9800 төгрөгөөр үржүүлж гаргана.";

е/ Нормын 5.4.1-д "Замын барилгын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгч байгууллагын аль аль нь урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдлаас үүсэн гарч болох нэмэлт ажлыг "Магадалшгүй ажил" гэх бөгөөд уг ажлын төлбөрийг шууд зардлын дүнгээс 2 хувиар тооцно." гэснийг "Авто замын барилга, их засварын ажлын явцад захиалагч, зураг төслийн байгууллага урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан гарсан нэмэгдэл ажлыг "Магадалшгүй ажил" гэж тооцон зардлыг нь төсвийн барилга угсралтын ажлын дүнгээс 2 хувиар тооцно.";

ё/ Нормын 5.4.4-д"Техник, технологийн хяналтын (Зөвлөх үйлчилгээ) зардлыг тухайн төслийн шууд зардлын дүнгийн 5 хүртэлх хувиар тооцно." гэснийг "Авто замын барилга, их засварын ажлын техник, технологийн хяналтын (зөвлөх үйлчилгээ) зардлыг төсвийн шууд зардлын дүнгээсдараах хувь хэмжээгээр тооцно.

Замын урт /км-ээр/

Техник, технологийн хяналтын (Зөвлөх үйлчилгээ)

зардлын хэмжээ /шууд зардлын дүнгээс/

1

0-50

5.0

2

51-100

4.8

3

101-150

4.6

4

151-200

4.4

5

201-300

4.2

6

301-ээс дээш

4.0

Гүүрийн урт /м-ээр/

Техник, технологийн хяналтын (Зөвлөх үйлчилгээ)

зардлын хэмжээ, хувь /шууд зардлын дүнгээс/

1

200 метр хүртэл

5.0

2

201-300 метр хүртэл

4.8

3

301 м-ээс дээш

4.6

Авто замын барилга, их засварын ажлын техник, технологийн хяналтын (зөвлөх үйлчилгээ) зардлыг төсөвт тооцсон тохиолдолд захиалагчийн хяналтын зардлыг техник, технологийн хяналтын (зөвлөх үйлчилгээ) зардлын дүнгээс 10 хувиар тооцож төсөвт тусгана.";

ж/ Нормын 5.4.5-д "Захиалагчийн хяналтын зардлыг зам барилгын ажилд шууд зардлын дүнгээс 2 хувиар, засвар арчлалтын ажилд шууд зардлын дүнгээс 4 хувиар тооцож төсөвт тусгана. Авто зам, замын байгууламжийн зураг төслийн Зохиогчийн хяналтын зардал нь Захиалагчийн хяналтын зардалд багтсан болно" гэснийг "Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал болон гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар, ээлжит засварын ажилд захиалагчийн хяналтын зардлыг төсвийн шууд зардлын дүнгээс 4 хувиар тооцно";

з/ Нормын 5.4.6-д "Техник технологийн хяналтын (Зөвлөх үйлчилгээ) зардал, Захиалагчийн хяналтын зардлыг тухайн объектыг шинээр барих, эсвэл засварлах зэргээс хамааруулан Захиалагчтай зөвшилцөн шийдвэрлэнэ." гэснийг "Техник, технологийн хяналтыг захиалагч байгууллага нь хэрэгжүүлэх 5.0 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөг бүхий авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд захиалагчийн хяналтын зардлыг төсвийн шууд зардлын дүнгээс 2 хувиар тооцох бөгөөд техник, технологийн хяналтын зардлыг давхардуулан тооцохгүй.";

3. "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-ын Хоёрдугаар хэсэг. Төсвийн тооцооны маягт ба хавсралтууд хэсгийн Маягт №5-д орох нэмэлт, өөрчлөлтийг тус тус хавсралтаар баталсугай.

4. "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Оюундэлгэр/, Бодлого, төлөвлөлтийн газар /Д.Гэрэлням/, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Ч.Ренчиндамба/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн "Хээрийн нэмэгдлийн зардлыг шинэчлэн тогтоох тухай" 48 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙДЛ.ХАЛТАР

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн

А/20 дугаар тушаалын хавсралт

1. "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-ын Хоёрдугаар хэсэг. Төсвийн тооцооны маягт ба хавсралтууд хэсгийн Маягт №5-1-д орох өөрчлөлтийг дор дурдсанаар:

Маягт №5-1

НЭГДСЭН ТӨСВИЙН ТООЦОО

Зардлын нэр

Бүгд өртөг

Тайлбар

1

Ажилчдын цалин

 

Маягт №3-1-ийн 10-р баганын дүн

2

Тээврийн жолоочийн цалин

 

Тээврийн зардлын дүнгээс 8.7%

3

Машин механизмын операторчидын цалин

 

Машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлын дүнгээс 8.7%

4

Нүүлгэн шилжүүлэх ажлын цалин

 

Нүүлгэн шилжүүлэх ажлын зардлын дүнгээс 8.7%

5

Ажилчдын нэмэгдэл цалин

 

[1]+[2]+[3]+[4]-ийн нийлбэр дүнгээс 15.1%

6

ИТА-ны цалин

 

[1]+[2]+[3]-ын нийлбэр дүнгээс 17.0%

7

Алслалтын нэмэгдэл цалин

 

[1]+[2]+[3]+[6]-ийн нийлбэр дүнгээс нормын дагуу тооцно.

8

НИЙТ ЦАЛИН

 

[1]+[2]+[3]+[4]+[5]+[6]+[7]-ийн нийлбэр дүн

9

Нийгмийн даатгалын шимтгэл

 

[8]-ын дүнгээс нормын дагуу тооцно.

10

Материалын зардал

 

Төсвийн материалын зардлын тооцоо

11

Тээврийн зардал

 

[Тээврийн зардлын тооцооны дүн]-[2]

12

Машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал

 

[Машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт (машин.цаг)-ын зардлын тооцооны дүн]-[3]

13

Ажлын багаж, хэрэгслийн элэгдлийн зардал

 

[1]-ийн дүнгээс 6.8%

14

Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал

 

[Нийт хөд.зарц] / [7.97]* [9800 төгрөг]

15

Нүүлгэн шилжүүлэх зардал

 

[Нүүлгэн шилжүүлэх зардлын дүн] – [4]

16

Түр барилгын элэгдэл

 

Тооцоогоор

17

ШУУД ЗАРДЛЫН ДҮН

 

[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15]+[16]-ийн нийлбэр дүн

18

Удирдлагын зардал 63.5%

 

[8]-ын дүнгээс "Алслалтын нэмэгдэл цалин"[7]-г хассан дүнгийн 63.5%

19

Ашиг 71.8%

 

[8]-ын дүнгээс "Алслалтын нэмэгдэл цалин" [7]-г хассан дүнгийн 71.8%

20

ХАБЭА-н үйл ажиллагааны зардал 2.5%

 

[17]-ийн дүнгээс 2.5%

21

Ажиллагсдын даатгал 0.8%

 

Нэг хүний үнэлгээнээс 0.8 хувиар тооцно.

22

Барилга угсралтын даатгал 0.4%

 

[17]-ийн дүнгээс 0.4 хувиар тооцно.

23

Машин механизм, тоног төхөөрөмжийн даатгал 0.5%

 

Балансын үнийн 0.5 хувиар тооцно.

24

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ДҮН

 

[17]+[18]+[19]+[20]+[21]+[22]+[23]-ын нийлбэр дүн

25

Техник технологийн хяналтын зардал (Зөвлөх үйлчилгээ)

 

Нормд зааснаар

26

Захиалагчийн хяналтын зардал

 

Нормд зааснаар

27

Магадлашгүй ажлын зардал 2%

 

[24]-ийн дүнгээс 2%

28

Нэмэгдсэн өртгийн албан татвар 10%

 

[24]-ийн дүнгээс 10%

29

Норм, нормативын сангийн шимтгэл

 

[24]-ийн дүнгээс 0.4%

30

Өдрөөр тооцох ажил

 

Тооцоогоор

31

НИЙТ ТӨСӨВТ ӨРТӨГ

 

[24]+[25]+[26]+[27]+[28]+[29]+[30]-ын нийлбэр дүн

2. "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-ын Хоёрдугаар хэсэг. Төсвийн тооцооны маягт ба хавсралтууд хэсгийн Хөрөнгө оруулалтын хэмжээ Маягт №5-2 хүснэгтийн дараа оруулах нэмэлтийг дор дурдсанаар:

Маягт №5-3

МАГАДЛАШГҮЙ АЖЛЫН ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТООЦОО

Зардлын нэр

Бүгд өртөг, төг

1

Ажилчдын цалин

 

2

Тээврийн жолоочийн цалин

 

3

Машин механизмын операторчидын цалин

 

4

Ажилчдын нэмэгдэл цалин

 

5

ИТА-ны цалин

 

6

Алслалтын нэмэгдэл цалин

 

 

Нийт цалин

 

7

Нийгмийн даатгалын шимтгэл

 

8

Материалын зардал

 

9

Тээврийн зардал

 

10

Машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал

 

11

Ажлын багаж, хэрэгслийн элэгдлийн зардал

 

12

Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал

 

 

Шууд зардлын дүн

 

13

Нэмэгдсэн өртгийн албан татвар

 

 

НИЙТ ДҮН