- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /-/БШУС-ын 2022 оны А/540-р тушаалаар хүчингүй болсон/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр
Дугаар А/47
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Оюутан элсүүлэх журам"-д дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалтыг нэмсүгэй.
1/ 4.6 дахь заалт:
"4.6. Элсэлтийн ерөнхий шалгалтын хоёр дахь хичээлийг ур чадварын шалгалтаар тооцох мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн жагсаалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."
2/ 4.7 дахь заалт
"4.7. Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэхдээ сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индексийн дагуу суралцах хугацаа, нийт судлах багц цагийн хэмжээг тодорхой мэдээлнэ."
3/ 7.1.7 дахь заалт:
"7.1.7 Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр элсэх тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан 30-аас дээш насны иргэн;"
2. Мөн журмын 1.11; 2.3; 2.5; 4.4; заалт, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/1.11 дэх хэсэг:
"1.11 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн хангавал зохих энэхүү журмын 2.2-д заасан ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ангилал тус бүрээр ялгаатай тогтооно.
2/ 2.3 дахь хэсэг:
"2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл болон шалгалтын хугацаа, хуваарийг Боловсролын үнэлгээний төв нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр тогтооно."
3/ 2.5 дахь хэсэг
"2.5. Элсэлтийн ерөнхий шалгалтын баталгаажсан үнэлгээ нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна."
4/ 4.4 дэх хэсэг
"4.4. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийг хөтөлбөр, мэргэжлээр суралцах мэдлэг, чадвартай болохыг тогтоож тухайн бүлэгт тохирох элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийг сонгох ба ерөнхий шалгалтын хичээл нь 2-оос багагүй байна. Хоёр дахь хичээлийн шалгалтыг ур чадварын шалгалтаар тооцож болно."
3. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т, удирдлагаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Х.Тамир/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ч.Энх-Амгалан/-т тус тус даалгасугай.
САЙД Л. ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
