A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 74

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "л", 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 2022 оны 5-7 дугаар сард багтаан зохион байгуулахаар тогтоосугай.

2. Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд Зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Тооллогын ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулж, тооллогын ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Тооллогын дүнг нэгтгэн 2022 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах комисс (З.Мэндсайхан)-т даалгаж, Үндэсний статистикийн хороо (Б.Батдаваа)-д зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН