- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 8 дугаарт нийтлэгдсэн/.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 02
Амардалай
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 заалтуудыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх
-Хог хаягдлын үйлчилгээний жилийн суурь хураамжийг 1-р хавсралтаар
-Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын тарифыг 2-р хавсралтаар тус тус баталсугай.
2.Хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн,хэрэгжилтэд хяналт тавьж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (М.Баярсүх), татварын улсын байцаагч (Д.Ганчимэг) Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Б.Энхдэлгэр) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2014 оны 10-р сарын 27-ны өдрийн 23 тоот, 2009 оны 2-р сарын 18-ны 07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.ТҮВШИНСАЙХАН
Текст томруулах
A
A
A
