A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 сарын 24-ний өдөр

Дугаар 13

Улиастай

АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Сумын малчин өрх, мал бүхий өрхийн өмчилж буй малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг адуунд 600, үхэрт 600, ямаанд 500, хонинд 400, тэмээнд 0 төгрөг байхаар баталсугай.

2.Малын тоо толгойн албантатварын тухай хууль, ногдуулсан албан татварын талаарх мэдээллийг малчин болон мал бүхий иргэдэд сурталчилан, татварыг тогтоосон хэмжээгээр сумын төсөвт төвлөрүүлж, татварын орлогыг зориулалтын дагуу зарцуулж, сумын ИТХ-д тайлагнахыг сумын Засаг дарга, хотын захирагч(Ч.Наранбат)-д үүрэг болгосугай.

3.Тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Зөвлөлд даалгасугай.

ДАРГА Д.САРАНЦЭЦЭГ